Нийгэм АТГ-аас “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийжээ

АТГ-аас “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нартай холбоотой хэргийг шалгаж байгаа. ЭМДЕГын дарга асан Ч.Алтанхуяг, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан хэрэгт шалгагдаж, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон байдаг.

Тэгвэл дээрх хэрэгт ХААН банк холбоотой хэмээн үзэж, АТГ-аас нэр бүхий хүмүүсийг өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, ХААН банкны гүйцэтгэх захирлууд болон тус банкны томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болох “Таванбогд” группийн Ерөнхийлөгчийн Ц.Баатарсайханыг шалгаж байгаа гэнэ. Тэрбээр бусадтай хамтран 20 гаруй тэрбум төгрөгийг тус банкны дансанд байршуулсан гэнэ.

Ингэхдээ 18 хоногийн хугацаа хэтрүүлэн алдагдал албаар бий болгосон, алдагдалд зориулж 1.8 тэрбум төгрөгийг хуурамч гэрээ хийн завшсан байж болзошгүй байгаа аж. Ц.Баатарсайхан нь ХААН банкны хувьцаа эзэмшигч төдийгүй ТУЗийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүн юм байна. АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй холбоотойгоор Ц.Баатарсайханы өрөөнд өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгээр ноцтой олон баримт гарч ирсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байлаа.

С.Болдбаатар

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна