Дэлхий COVID-19: Халдвар авсан хүний тоо хоёр сая давжээ

COVID-19: Халдвар авсан хүний тоо хоёр сая давжээ

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо хоёр сая давж, халдварын тохиолдлын тоо 11 хоногийн дотор хоёр дахин нэмэгдлээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээс үзэхэд, “COVID-19” халдвар дэлхийн хэмжээнд 2019320 хүнд халдварлаж, 119483 хүн нас баржээ. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо энэ сарын 2-нд нэг саяд хүрч, нас баралт 50 мянга давсан юм.

Шинэ коронавирусний халдвар БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сард анх дэгдсэнээсээ хойш дэлхийн бараг бүх улс оронд тархаж, халдварыг хязгаарлахын тулд тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд олон сая хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөөд байна.

АНУ-д халдварын хамгийн олон буюу 577 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 23500 хүн нас баржээ. Тус улсын араас Испани /170 мянга/, Итали /159 мянга/, Франц /137 мянга/, Герман /128 мянга/ жагсаж байна.

БНХАУ-ын хувьд халдварын 83 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын голомт Ухань хотод тогтоосон 11 долоо хоногийн хөл хориогоо саяхан цуцалсан юм.

Итали, Испани, АНУ зэрэг халдвар хамгийн их тархсан орнуудад вирусний тархалт саарч буй хандлага ажиглагдаж байгаа хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт цуцлахгүй байхыг даваа гарагт анхааруулжээ.

“Асар хурдацтай тархаж буй “COVID-19” үүнээсээ удаанаар саарах болно. Өөрөөр хэлбэл, халдварын саарах үйл явц өссөнөөсөө удаан байх болно. Иймээс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар, хяналттайгаар цуцлах хэрэгтэй” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Монцамэ

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна