Г.Занданшатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж ахуй цагтаа Төрийн албанд хариуцлагын тогтолцоог бий болгох гэж тодорхой ажлууд хийж эхэлсэн. Ийнхүү УИХ-ын даргаар сонгогдсон нь энэ ажлаа амжилттай үргэлжлүүлэхэд томоохон алхам болсон юм. Тиймээс тэр парламентын шинэчлэлийг эхлүүлж, гишүүдийн ирц, үг хэлэх, санал хураахыг хурууны хээгээр бүртгэдэг болсноор хуралдааны ирц дунджаар 60 илүү хувьд хүрсэн. Мөнхүү “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, Парламентын судалгааны хүрээлэн байгуулсан бол Төрийг удирдах үйл хэрэгт иргэдийг оролцуулах, иргэний мэдэх эрхийг хангах зорилгоор нийтийн сонсгол 10 гаруй, нээлттэй хэлэлцүүлэг 50 гаруйг зохион байгуулсан байна. Урьд өмнө 30 орчим гишүүн цуглаад байхгүй нэгнийхээ кнопыг даран санал өгснөөр хууль батлагдаж байсан бол өнөөдөр энэ байдалд цэг хатгасан нь олны талархлыг хүлээжээ. Энэ нь тодорхой эрх ашгийн төлөө хэдхэн гишүүн өөрийн хүссэнээр хууль баталж ирсэн бусармаг явдлыг таслан зогсоосон юм. Ингэснээр парламент болон төрийн албаны сахилга, хариуцлага, ёс зүй сайжирч, Засгийн газар тогтвортой ажиллах, бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдсэн билээ.
Sign in
Welcome! Log into your account
Forgot your password? Get help
Home
Password recovery
Recover your password
A password will be e-mailed to you.