Чөлөөт Өнгөрч буй оны хамгийн муу кинонуудыг нэрлэв

Өнгөрч буй оны хамгийн муу кинонуудыг нэрлэв

Америкийн “The Hollywood Reporter” сэтгүүлийн кино шүүмжлэгчид 2019 оны хамгийн тааруу кинонуудын жагсаалтыг гаргажээ.

Энэхүү жагсаалтыг найруулагч Том Хуперын бүтээсэн “Муурнууд” мюзикл тэргүүлжээ. Идрис Эльба, Тейлор Свифт, Женнифер Хадсон, Жуди Денч зэрэг жүжигчид тоглосон уг кинонд муурнууд жил бүрийн бүжигт үдэшлэг дээр цугларч, өөрсдийнхөө тухай ярьдаг ажээ. Киноны тусгай эффектүүд нь шүүмжлэлд өртсөн байна.

Гол дүрд нь Софи Тернерийн тоглосон супер баатруудын тухай “X-Men: Dark Phoenix” кино мөн муу үнэлгээ авсан кинонуудын тоонд орсон бөгөөд “үзэгдэл, анхаарал татахуйц ямар нэгэн нарийн өнгө аяс эсвэл тэнцвэр байхгүй” гэж  шүүмжлэгчид дүгнэжээ.

“Шарон Тейтийн сүнснүүд” кино мөн тааруу ангилалд оржээ. Шүүмжлэгчдэд гол дүрийн жүжигчний сонголт таалагдаагүй байна. Гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн гарт амиа алддаг Холливудын од Чарльз Мэнсоны дүрд Хиллари Дафф тогложээ. Жинхэнэ харгис түүхийг “аймшгийн кинонуудын уйтгартай улиг домог болсон зүйлүүдийн” тусламжтайгаар харуулсан гэж шүүмжлэгчид үнэлсэн байна.

Үүнээс гадна, дээрх жагсаалтад Жон Траволтагийн тоглосон “Side by Side” болон “The Fanatic”, “Arctic Justice” хүүхэлдэй кино, Брайан Де Пальмагийн “Domino” аймшгийн кино, “A Million Little Pieces” драм, “Rambo: Last Blood” болон “Serenity”  кино багтжээ.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна