Эдийн засаг Баяжуулсан нүүрсний анхны цахим арилжаа амжилттай явагдлаа

Баяжуулсан нүүрсний анхны цахим арилжаа амжилттай явагдлаа

  • “Эрдэнэс Тавантолгой” хоёр багц 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2.1 сая ам.доллароор арилжаалжээ.
  • Баяжуулсан коксжих нүүрсээ тонныг нь 163.5 ам.долларт хэлцэл хийж борлууллаа.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК нь баяжуулах үйлдвэртэй болсноор ашиг орлого нь эрс өснө гэж тооцож байна.
  • Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс тавантолгой” ХК анхны баяжуулсан нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар борлууллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд хоёр худалдан авагч оролцож, 163.5 ам.долларт хэлцэл хийгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” хоёр багц 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2.1 сая ам.доллароор арилжаалжээ.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10.0 сая тонн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна. Үндсэн бүтээгдэхүүн буюу коксжих нүүрсний чанарын хувьд үнслэг нь 10.5 хувиас  доош, барьцалдах чадвар нь 80 хувиас дээш, 7000-аас дээш илчлэгтэй коксжих чанарын нүүрс, үнслэг нь 22 хувиас бага, 6000-аас дээш илчлэгтэй, 23 хувиас бага дэгдэмхийтэй, хүхрийн агууламж нэг хувиас бага үзүүлэлттэй эрчим хүчний нүүрс тус тус үйлдвэрлэж байна.

    Компани өнгөрсөн хугацаанд нийт 109 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 8.6 сая тонн коксжих нүүрс, 10.8 сая тонн 1/3 коксжих нүүрс, 3.5 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус биржээр арилжаалж 2.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байна.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны хоёрдугаар сараас нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн цахим арилжаагаар нээлттэй худалдаалж эхэлсэн. Өөрийн баяжуулах үйлдвэртэй болсноор ашиг орлого нь эрс өснө гэж тооцож байна. 

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна