Улс төр Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч өрнөж байгаа аж. УИХ-ын нэг гишүүн баасан гаригийн чуулганы үеэр “…Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр ирж Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсны эцэст бүлэг төлөөлсөн гишүүнтэй 20 минут шууд ярилцах хуультай.

Энэ бол УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль. АН-ыг төлөөлж миний бие Ерөнхий сайдтай 20 минут асуулт асууж мэтгэлцээний хэлбэрээр ярилцах ёстой байсан. Гэвч Ерөнхий сайд хууль зөрчиж ирсэнгүй. Уг хуулийн 112.4 дүгээр зүйлд “…Ерөнхий сайд өөрөө ирж мэдээлэл хийнэ” гэж заасан.

УИХ бол хууль тогтоох байгууллага. УИХ-ын гишүүд гагцхүү хуульд захирагдах ёстой. Тиймээс хууль зөрчсөн энэ мэт үйлдэлтэй эвлэрч чадахгүй гэдгээ хэлээд, Ерөнхий сайдыг чуулганд өөрийн биеэр ирэхийг шаардаж чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарлаа” гэж цахим хуудастаа бичсэн. УИХ-ын бас нэг гишүүн “…Энэ 14 том төслийг хэрэгжүүлнэ гэвэл Монгол Улс асар их өрөнд орж дуусна. Намуудын мөрийн хөтөлбөр ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч биелэхгүй байгаа нэг жишээ хэлье. 2025 онд улсын төсвийн зардал улам нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам уруудаж бизнес эрхлэгчид маань ч улам хэцүүдэх нь ээ” Улс төрийн хүрээнийхэн үүнийг “…Х.Баттулга том төслүүдийг гацааж сурсан. “…Танк ороод ирнэ” гэсээр Гашуунсухайтын төмөр замыг 14 жил барьж чадсан. Дахиад, дараагийн төслүүдийг сууриа тавьж эхэллээ. Тэгээд Засгийн газрыг унагахаар хөдөлж, “танк”-нуудаа тавьж байгаа юм” гэж тайлбарлаж байна. Мөн зарим нь “…Л.Оюун-Эрдэнэ өөрөө том төслүүдийн гацаагчидтай тэмцэнэ” гээд байснаас болж байгаа юм. ярьсан байдаг. Тэгж ярьсных нь дараа л УИХ-ын чуулган дээр Х.Баттулгын багийн гишүүд Засгийн газар руу, Ерөнхий сайд руу нь довтолж эхэлсэн” гэж байна. Ер нь бол 2025 оны төсвийг голдуу том төслүүд болоод хүн рүү чиглүүлэн шүүмжилж байгаа нь ингэж “уншихад” хүргэж буй аж. Дээрээс нь, ингэж нэг дуугаар нэг агуулга бүхий шүүмжлэл өрнүүлэгсэд Х.Баттулгын гишүүд байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн бямба гаригт болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ы индэр дээрээс Х.Баттулгад хариу барьжээ. Тэрээр тус чуулганд илтгэл тавих үеэрээ “…“Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой.

Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. Эдийн засгийн төслийг явуулахгүй гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж хэлжээ.

Ямартай ч Засгийн газрын “…Том төслүүдийг хэрэгжүүлнэ” гэсэн том амбиц тодорхой гацаагчтай болж таарлаа. Өөрөөр хэлбэл, тэрээр энэ сарын 21-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “…Улстөржиж 16-20 жил гацсан бүх төслийг эрэмбэлж байгаад оруулж ирнэ. Хэрхэхийг УИХ шийднэ биз ээ.

Популист биш мэргэжлийн УИХ бүрдсэн гэж итгэж байгаа. Гэхдээ бүр гацаах нь уу, эсвэл ажил хэрэгч, мэргэжлийн хандах нь уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бид, Засгийн газраас бүх зүйлийг ил тод оруулж ирье. Үүнээс гадна, бид улс төрийн зорилгоор том төслүүдийг гацаасан, хөгжлийн боломжийг хулгайлсан популистуудтай хатуу тэмцэх болно. Тэдэнтэй бүгд нийлж тэмцэх ёстой” гээд байсан нь тодорхой хүнд, тодруулбал Х.Баттулгад зориулсан үг байжээ. Төсвийн хэлэлцүүлэг дуусах арай болоогүй, тэгэхээр тэдний зодоон ч бас үргэлжлэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Афганистанд 2,500 цэрэг үлдээх генералын зөвлөгөөг Байден хүлээж аваагүй гэв

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын хоёр генерал, Пентагоны тэргүүн...

Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн 280 сая ам.долларын асуудалд ч холбогджээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр АТГ-т мэдүүлэг өглөө....

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна