Нийгэм МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН УРИАЛГАТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН АРДЧИЛСАН...

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН УРИАЛГАТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН АРДЧИЛСАН НАМЫН МЭДЭГДЭЛ

 Дэлхий нийтэд эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн “Covid 19” вирусийн халдвар хүн төрөлхтний амьд явах баталгаанд ноцтой заналхийлэл учруулж, улмаар эдийн засгийн гүнзгий хямрал дагуулж байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Ард түмэндээ хандан гаргасан уриалгатай холбогдуулан Ардчилсан нам дараах байр суурийг илэрхийлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад дурдсан төсвийг тодотгох, хямралын сан байгуулах, нийт иргэдийн нийгмийн баталгааг хангах, бизнесийн орчныг идэвхжүүлэх зэрэг ажил хэрэгч саналууд нь Ардчилсан намаас Засгийн газарт хандан гаргасан “Эрсдэлийн сан” байгуулах, иргэдийн нийгмийн баталгааг хангах, бизнесийг хамгаалах талаар гаргасан санаачилгуудтай адил байгаа тул Ардчилсан нам улс төрийн хариуцлагатай хүчний хувьд санал нэгдэж, дэмжиж буйгаа илэрхийлж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” үед “Онц байдал” зарлахаар тусгасан бөгөөд өнөөдөр Монгол Улсад дээрх нөхцөл байдал бий болоогүй, мөн хөрөнгө хэмнэх үүднээс УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Түүнчлэн уриалгад дурдсан Үндсэн хуулиас гадуур тусгайлсан комисс байгуулах, төрийн удирдлагыг төвлөрүүлэх зэрэг саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл санаанд нийцүүлэх нь зүйтэй.
Хямралт нөхцөл байдлыг үндэсний зөвшилцлөөр даван гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний зөвшилцлийг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд төвлөрүүлэх нь зүйтэй.
Харин Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд ээлжит сонгууль хугацаандаа явагдах нь ард түмний итгэлийг алдсан эрх баригчдын үйл ажиллагааг дүгнэж, хариуцлага тооцох иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан төрийн дээд эрх мэдэл юм. Энэхүү эрх мэдэлд халдах нь авилга, аллага, хулгай, хүчирхийлэлтэй холбогдож олон түмний итгэлийг алдсан МАН-ын эрх баригчдад цар тахлаар далимдуулан хариуцлагагүй бусармаг үйлдлээ үргэлжлүүлэх бололцоог олгоно гэж Ардчилсан нам үзэж байна.

Сүүлд нэмэгдсэн

Энэ сараас хэрэгжиж эхэлсэн ХУУЛЬ, ТОГТООЛУУД

1.ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ. 2.ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ. 3.ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 10-25 ХУВЬ...

ТАТВАР: Автомашины татвар, замын төлбөрийг 3-5 дахин нэмэгдсэн дүнгээр төлөх тогтоол хэрэгжиж эхлэв

Энэ оноос эхлэн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон мөн авто зам ашигласны төлбөрийн...

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ. Нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх...

Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ

2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр...
- Advertisement -

ЦЕГ: Телеграмаар “Мөнгөө өсгөх боломжтой“ гэсэн бүхэн ЗАЛИЛАХ гэмт хэрэг

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй талаар анхаарууллаа. Тухайлбал, сүүлийн үед телеграмм орчинд залилах...

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна