НИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг улираан томилохоор болсон. Түүний товч намтрыг хүргэе.
- 2000-2007 онд Орхон их сургуульд багш,
- 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,
- 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх,
- 2009-2012 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,
- 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2020-2023 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллаж байсан.
Харин 2023 оны аравдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар ажиллуулах санал дэвшүүлж, 2023 оны аравдугаар сарын 13-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд очиж байсан билээ. Ийнхүү 2024-2028 онд нийслэлийг тэрбээр удирдахаар болов.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Ө.СУМЪЯАБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ
Ө.Сумъяабаатар нь БГД-ын Засаг даргаар улиран ажиллахаар болов. Тэрбээр, улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Төрийн удирдлагын менежер мэргэшилтэй, улс төр судлалаар магистр зэрэгтэй.
Ажлын туршлага:
- 2001-2005 онд ШУА-ийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан
- 2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, ЗГХЭГ-ын шинжээч
- 2011-2013 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, нийгэм улс төрийн судалгааны “Социометр” төвийн гүйцэтгэх захирал
- 2013-2014 онд Сургалт судалгааны Стратеги академийн орлогч захирал
- 2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” Улсын төсвийн үйлдвэрийн газрын захирал
- 2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал
- 2019-2020 онд БСШУС-ын сайдын зөвлөх
- 2012-2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч,
- 2016-2020 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргаар ажиллаж байсан. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.ЦЭРЭНГ ТОМИЛОВ
Хан-Уул дүүргийн Засаг даргаар Б.Цэрэнг мөн улираан томилохоор болжээ. Түүний хувьд 2024 оноос тус дүүргийн Засаг даргаар ажиллаж буй. Ийнхүү улиран ажиллахаар болсон байна.
Боловсролын байдал:
- 1981-1991 онд Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургууль, Монгол Улсын Их Сургууль, “Их Засаг” сургууль, Удирдлагын акедемийг бизнесийн удирдлагын менежерээр төгссөн.
Ажлын туршлага:
- 1992-1999 онд МХБ-ийн харьяа “Мэргэн санаа” брокер, дилерийн компанид туслах ажилтан, дилер, гүйцэтгэх захирал,1999 – 2002 онд “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2003 – 2005 онд “Улаанбаатар сүү” ХХК-ийн захирал,
- 2007 – 2008 онд “Номин холдинг” ХХК-д салбарын эрхлэгч,
- 2013 онд ХУД-ийн МАН-ын хорооны Дэд дарга, 2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн,
- 2024 оноос Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга,
- 2009 оноос “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ийн тэргүүн,
- 2014 оноос “Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” ТББ-ийн тэргүүн,
- 2013 оны 1 дүгээр сараас ХУД-ийн МАН-ын хорооны дэд дарга,
- 2016 оноос Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч,
- 2020 оноос Нийслэлийн Хан-Уул Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,
- 2024 оноос тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Н.МАНДУУЛЫГ СОНГОЖЭЭ
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж хуралд оролцсон 35 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Н.Мандуулыг дүүргийн Засаг даргаар сонгожээ. Н.Мандуул нь 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгссөн. 2007 онд “Сорос”-ын сангийн тэтгэлгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2014 онд АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн.
Тэрбээр,
- 2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх,
- 2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга,
- 2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч,
- 2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга,
- 2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
- 2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
- 2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга,
- 2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал,
- 2023 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны аравдугаар сараас ONDO Holding-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР А.СҮХБОЛДЫГ ТОМИЛОВ
Ажлын туршлага:
- 2003-2010 онд Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургуульд Математик-Физикийн багш,
- 2010-2012 онд тус сургуульд Сургалтын менежер,
- 2012-2020 онд тус сургуульд Захирал,
- 2020-2022 онд Дүүргийн ИТХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Сонгуульт ажил:
- 2005-2015 онд Багахангай дүүргийн МАСЗХ /НАМЗХ/-ны дарга
- 2008, 2020 онд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
- 2022 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар тус тус ажиллаж байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Г.ЖАРГАЛСАЙХАНЫГ ТОМИЛОХООР БОЛЖЭЭ.
Г.Жаргалсайхан 2020 оноос эхлэн дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн долдугаар сараас эхлэн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Тэрбээр орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн зүүн бүсийн хороодын иргэдээс хамгийн өндөр санал авч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдоод байгаа юм.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР М.АЛТАНГЭРЭЛИЙГ ТОМИЛЖЭЭ
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаан болж Иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын төлөөлөгч М.Алтангэрэлийг дүүргийн Засаг даргаар томилжээ. Сүхбаатар дүүргийн өмнөх Засаг дарга Х.Болормаа нь УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдсон. Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлаа М.Алтангэрэлд хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү 2024-2028 онд тус дүүргийн Засаг даргаар улиран ажиллахаар болжээ.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Ц.БАТТӨРИЙГ ТОМИЛЖЭЭ
1991-2001 он Нийслэлийн 40 дүгээр сургууль /БҮРЭН ДУНД/
2006-2010 он “Орхон” их сургууль, Эрх зүйч /БАКАЛАВР/
2010-2011 он Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер
2018-2020 он “Орхон” их сургууль, Эрх зүйч /МАГИСТР/
2020 он Дотоод хэргийн их сургууль, Эрх зүйч /ДОКТОРАНТ/
АЖЛЫН ТУРШЛАГА
2013-2016 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга
2016-2017 он Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд ахлах мэргэжилтэн
2017-2019 он Сонгиохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд Хэлтсийн дарга
2017-2020 он УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх
2020-2024 он Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан байна.