Ангилалгүй “Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ $277 тэрбумаар нэмэгдэж, $2 их...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ $277 тэрбумаар нэмэгдэж, $2 их наяд дөхөв

 

Чип үйлдвэрлэгч “Nvidia”-ийн хувьцааны ханш пүрэв гарагт 16 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 277 тэрбум ам.доллароор нэмэгдэж, хоёр их наяд ам.доллар дөхсөн нь анхаарал татаад байна. Ийнхүү тус компанийн хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ. Нэг өдрийн арилжаагаар зах зээлийн үнэлгээ нь түүхэн дэх хамгийн их дүнгээр өссөн нь гурван долоо хоногийн өмнө тохиосон “Meta Platforms”-ийн түүхэн өсөлтийг давав.

Нэгдүгээр сарын 28-наар эцэслэсэн санхүүгийн жилийн IV улиралд “Nvidia”-ийн борлуулалтын орлого өмнөх улирлаас 22 хувиар өсөж, 22.1 тэрбум ам.доллар хүрснийг тус компани танилцуулсан юм. Ийнхүү орлого нь 21.9 тэрбум ам.доллар болно гэсэн шинжээчдийн дундаж таамгийг давсан байна. Харин хоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар орлого нь 24 тэрбум ам.доллар болжээ. Тус компанийн орлогын үзүүлэлт удаа дараа шинжээчдийн таамгийг давж байгаа нь хиймэл оюуны чип өндөр эрэлттэй байгаатай холбоотой аж.

Үүнээс гадна тус компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуаны хөрөнгө 9.6 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 69.2 тэрбум ам.доллар хүрснээр дэлхийн хамгийн чинээлэг 20 эрхмийн нэг болоход ойртож, “Bloomberg Billionaires Index”-ийн 21 дүгээрт бичигдэж байна. Дэлхийн хэмжээнд хиймэл оюуны чипийн борлуулалтын 70 хувийг “Nvidia” бүрдүүлж байгаа бөгөөд эрэлт нь эрчимтэй тэлж буйг тус компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан онцолж байв.

“Nvidia”-ийн хувьцааны ханш өсөхөд хиймэл оюуны халуурлаас гадна тус компанийн чипийг хэрэглэгч “Microsoft”, “Meta Platforms” зэрэг компанийн хиймэл оюуны чиглэлийн зарцуулалт өсөн нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлж байгаа аж.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна