Дэлхий Энэ 7 хоногт бидний эргэн тойронд юу болж өрнөсөн...

Энэ 7 хоногт бидний эргэн тойронд юу болж өрнөсөн бэ?

  1. Өмнөд Солонгосын эмч нар ажлын байрны тоог нэмэх төлөвлөгөөг эсэргүүцэн ажил хаяв.

Өмнөд Солонгос улсын хувьд томоохон эдийн засагтай орнуудтай харьцуулахад нэг эмчид ноогдох өвчтөний тоо хавьгүй их байдаг тул ийнхүү эмнэлгийн ажилчдын тоог нэмэгдүүлэхийг хүссэн байна.

Гэвч эмч нар илүү их өрсөлдөөн үүснэ хэмээн үзэж эсэргүүцэж ийм алхам хийжээ.

Өмнөд Солонгост эрүүл мэндийн тогтолцоо өндөр түвшинд хувьчлагдсан бөгөөд ихэнх эмчилгээ нь даатгалын төлбөртэй холбоотой байдаг бөгөөд эмнэлгүүдийн 90 гаруй хувь нь хувийн хэвшлийнх байдаг.

Солонгос эмч нар нь өндөр цалин авдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) 2022 оны мэдээгээр улсын эмнэлгийн дундаж мэргэжилтэн жилд 200,000 долларын орлоготой байдаг гэсэн тооцоо гарчээ.

Гэвч одоогоор 1000 хүнд 2.5 эмч ноогдож байгаа нь томоохон эдийн засагтай орнууд дундаа Мексикийн дараа орох хамгийн бага үзүүлэлт юм.

  1. Хятад дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн 30 жилийн доод хэмжээнд хүртэл буурчээ

Энэ долоо хоногт нийтлэгдсэн албан ёсны мэдээллээр гадаадад байрладаг компаниудын Хятадад оруулсан хөрөнгө оруулалт сүүлийн 30 жилд байгаагүй доод түвшинд хүрсэн байна. Тус үзүүлэлт нь АНУ-ын хориг арга хэмжээний улмаас гадаадын корпорацууд Хятадыг орхин гарч байгааг харуулж байна.

2023 онд Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр 33 тэрбум ам.долларт хүрсэн гэж Гадаад валютын улсын удирдлагын газрын мэдээлсэн бөгөөд энэ нь 2022 оныхоос 80 орчим хувиар буурсан үзүүлэлт болжээ. 2021 онд тус улсыг чигэлсэн гадаад хөрөнгө оруулалт 344 тэрбум долларт хүрч дээд амжилт тогтоож байсан юм.

  1. Навальныйгийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцсон хэргээр Орост 400 хүнийг саатуулжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн хүчтэй өрсөлдөгч Алексей Навальный нас барснаас хойш Оросын 32 хотод болсон арга хэмжээний үеэр 400 гаруй хүн саатуулагдсан тухай OVD-Info байгууллага мэдээлэв. Өмгөөлөгч асан 47 настай Навальный өнгөрсөн баасан гарагт “Алтан гадас чоно” хэмээх хорих ангид нас барсан билээ.

OVD-Info мэдээлснээр Навальныйг дэмждэг олон хүн амьдардаг Санкт-Петербург, Москвад хамгийн олон баривчилгаа явагдсан байна. Гэхдээ Кремлийн бүрэн хяналтанд байдаг Оросын төрийн мэдээллийн агентлагууд болсон үйл явдлын талаар огт дурдаагүй гэнэ.

  1. Enphase energy компани дэлхийн хамгийн хурдан “томорч” буй компаниар нэрлэгдэв

Сүүлийн 5 жилийн хугацаанд SPY индексэд багтах шилдэг 500 компанийг ханшийн өсөлтөөр жагсаан гаргасан бөгөөд нэгдүгээр байранд Tesla аль эсвэл NVIDIA байгаагүй нь хүмүүсийг гайхшируулаад байна.

АНУ-ын Калифорни мужид байршилтай цахилгаан автомашин цэнэглэх станц үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй Enphase energy (ENPH) компанийн хувьцаа өнгөрсөн 5 жилд 1,711 хувиар өсжээ.

Компанийн борлуулалтын орлогын 80 орчим хувь нь АНУ-аас бий болдог байна.

  1. Герман улс энэ долоо хоногт каннабисын тухай хуулийн төслийг батлах гэж байна

Германы хууль тогтоогчид энэ долоо хоногт хувь хүмүүст каннабис хэрэглэх эрхийг олгох хуулийг батлахаар болжээ. Уг шинэ хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болно гэж Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах мэдэгдэв.

Баасан гарагт парламентын доод танхимаар батлагдах тул хууль нь насанд хүрэгчдэд 25 грамм каннабис хадгалах, хувийн хэрэгцээнд зориулж дээд тал нь гурван ургамал тарих, ашгийн бус каннабис хэрэглэж болох газруудыг байгуулах эрхийг олгох гэнэ.

  1. ОХУ-аас Украины эсрэг харвасан Хойд Солонгосын пуужинд АНУ болон Европын эд анги суулгасан байжээ

ОХУ-ын арми Украинд ашиглаж байгаа Хойд Солонгосын баллистик пуужинд АНУ болон Европын компаниудад үйлдвэрлэсэн олон зуун эд анги байсан гэж шинэ тайланд дурджээ.

Их Британид төвтэй Conflict Armament Research буюу CAR хэмээх цэргийн технологийн судалгааны байгууллага 1-р сард Украины Харьков хотоос олдсон Хойд Солонгосын баллистик пуужингийн үлдэгдлээс 290 эд ангиуд илрүүлсний ихэнх нь барууны орнуудаас гаралтай байсан гэв.

Тус судалгааны үр дүн нь Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөр нь гадаадын технологид тулгуурладаг болохыг олон нийтэд анх удаа харуулж байна гэж Байдены засаг захиргаа мэдээлэв.

  1. Швед улс Украинд үзүүлэх цэргийн тусламжаа 682 сая ам.долларын зэвсгийн багцаар нэмэгдүүлэв

Швед улсын Батлан хамгаалахын сайд Пал Жонсон хэвлэлийн бага хурал дээр Украйнд үзүүлэх шинэ багцыг заралжээ.

Тус багцад их бууны сум, агаарын довтолгооноос хамгаалах систем, завь, мина, торпедо пуужин зэрэг зэвсгээс гадна Украины цэргүүдэд зориулсан сургалт багтжээ. Энэ нь Шведийн Украинд үзүүлж буй 15 дахь тусламжийн багц бөгөөд хамгийн том нь юм.

Өмнө нь Швед улс “Archer” хөдөлгөөнт их бууны систем, 50 CV90 байлдааны хуягт машин, мөн “10 орчим” Leopard 2 танк, агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн системийг илгээж байсан билээ.

  1. Аргентины ядуурлын түвшин сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрсэн байна

Аргентины Католик их сургуулиас гаргасан судалгаагаар ядуурлын түвшин нэгдүгээр сард Аргентины 46 сая хүн амын 57.4 хувь буюу сүүлийн 20 жилд байгаагүй хэмжээнд хүрсэн байна.

Аргентинд 27 сая орчим хүн ядуу, тэдний 15 хувь нь “нэн ядуу” гэсэн ангилалд хамрагдаж байна.

  1. Иран Орост хэдэн зуун баллистик пуужин илгээж байна

Иран Орост “газраас газар” ангиллын олон тооны хүчирхэг баллистик пуужин нийлүүлсэн гэж Ройтерс агентлагт мэдээлсэн байна.

Иранаас нийлүүлсэн 400 орчим пуужинд Фатех-110 ойрын тусгалын баллистик пуужин, Золфагар зэрэг олон тооны пуужин багтсан гэж Ираны гурван эх сурвалж мэдэгдэв. Энэхүү пуужин нь 300-аас 700 км зайд байгаа байг онох чадвартай гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Ираны Батлан хамгаалах яам болон Хувьсгалт гварди, Ираны баллистик пуужингийн төв энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

  1. 50 гаруй жилийн дараа АНУ-ын сансрын хөлөг саран дээр анх удаа газардлаа

АНУ-ын сансрын хөлөг 50 гаруй жилийн дараа анх удаа саран дээр буусан тухай НАСА мэдээлэв.

Хэдий харилцаа холбоо түр тасраад байсан ч хөлөг онгоцыг бүтээж, удирдаж байсан Intuitive Machines компани газардалт амжилттай болсон гэдгийг баталжээ. Гэвч газардагч нь сарны өмнөд туйлын ойролцоо зорьсон газраа хүрсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

  1. Дани улс Украинтай 10 жилийн аюулгүй байдлын гэрээ байгууллаа

Украины хамгийн үнэнч холбоотнуудын нэг болох Дани улс Киевтэй аюулгүй байдлын 10 жилийн гэрээ байгуулснаа мэдэгдэв.

Украйн хэзээ нэгэн цагт НАТО-гийн батлан хамгаалах эвсэлд нэгдэх найдвартай байгаа тул хоёр тал энэхүү гэрээ хэлэлцээрийг ашиглан аюулгүй байдлаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа аж.

Тус дэмжлэгийг Данийн “Украиныг дэмжих сан”-аас санхүүжүүлэх бөгөөд одоогоор 69.1 тэрбум крон буюу 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

  1. Роботууд хоол хүргэлт хийнэ

Uber Eats нь Mitsubishi Electric болон хүргэлтийн роботын Cartken компанитай хамтран өөрийгөө жолооддог робот ашиглан хоол хүнс тээвэрлэж эхлэхээр болсон бөгөөд 3-р сарын сүүл гэхэд Токио хотын зарим хэсэгт явган хүний замд зориулсан роботуудыг нийлүүлэх ажээ.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Цахимаар хуралдаж 10 сая төгрөг хэмнэжээ

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна