Эдийн засаг “Microsoft”-ийн зах зээлийн үнэлгээ $3 их наяд хүрч, түр...

“Microsoft”-ийн зах зээлийн үнэлгээ $3 их наяд хүрч, түр хугацаанд “Apple”-ийнхийг давлаа

“S&P 500 Index”-ийн 7.25 хувийг “Microsoft” дангаараа бүрдүүлж байна

Microsoft” компанийн хувьцааны ханш 1.7 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь гурван их наяд ам.доллар хүрлээ. Ингэснээр “Apple” компанийн үнэлгээг түр хугацаанд давсан нь анхаарал татаж байна.

Хэдий тийм боловч лхагва гарагийн арилжаа хаах үед ханшийн өсөлт нь 0.9 хувь руу буурч, зах зээлийн үнэлгээ нь 2.99 их наяд ам.долларт тогтжээ.

Өнгөрсөн онд тус компанийн зах зээлийн үнэлгээ 57 хувиар өсөж байсан юм. Харин энэ он гарсаар өсөлт нь 7.1 хувьтай байна. Одоогийн байдлаар “S&P 500 Index”-ийн 7.25 хувийг “Microsoft” дангаараа бүрдүүлж байгаа аж.

Хиймэл оюун болон үүлэн тооцооллын үйлчилгээний эрэлт эрчимжих төлөвтэй байгаа нь “Microsoft”-ийн урт хугацааны өсөлтөд дэмжлэг үзүүлэхээр байна.

Мөн энэ онд тус компанийн борлуулалтын орлого 15 хувиар өсөх тооцоотойг “Bloomberg Intelligence”-ийн дата мэдээлэл харуулж байна. Энэ нь технологийн салбарынхаа өсөлтөөс давсан дүн болохоор байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна