Ангилалгүй НДШ, ХХОАТ-ыг 50 хувь бууруулах санал 100,000 гаруй хүний...

НДШ, ХХОАТ-ыг 50 хувь бууруулах санал 100,000 гаруй хүний дэмжлэг авлаа

Нийтийн өргөдөл гомдлын системд иргэн Ш.Хүрэлтулга 2023 оны аравдугаар сарын 20-нд Нийгмийн Даатгалын Шимтгэл(НДШ), Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ыг 50 хувь санал оруулсан.

Түүний энэхүү саналыг өнөөдрийн 08:50 цагийн байдлаар 101,099 хүн дэмжлээ. Ингэснээр хуулийн төсөл санаачлах боломж бүрдэж байна.

НДШ нь аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн том дарамт болдог гэдгийг Сангийн сайд сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр хэлж байв. Одоогоор НДШ нь ажилтан, ажил олгогч нийлээд 24-26 хувь, ХХОАТ 10 хувь ба түүнээс дээш шаталсан тогтолцоотой байдаг. Эдгээр хувь хэмжээг бууруулбал иргэдийн гар дээр ирэх мөнгөн орлого бодитоор нэмэгдэх боломжтой болно.

Гэхдээ уг асуудлыг хэрхэн шийдэх нь Улсын Их Хурал(УИХ)-ын бүрэн эрхэд хамаарах юм.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна