Нийгмийн сүлжээний одуудын улс төрийн агуулга бүхий төлбөртэй постуудыг улс төрийн сурталчилгаа гэж үзэхгүй гэдгээ “Facebook” баталгаажууллаа.
Өөрөөр хэлбэл улс төрчид нөлөөлөгчдөд төлбөр төлж, пост хийлгэсэн бол үүнийг улс төрийн сурталчилгаа гэсэн ангилалд оруулахгүй юм байна. Хэдий тийм боловч “Facebook” болон “Instagram”-д ийм пост хийхдээ улс төрийн кампанит ажлын хүрээнд хийгдсэн контент болохыг харуулах ёстой гэсэн шаардлагыг “Facebook” компани нийгмийн сүлжээний одууд, нөлөөлөгчдөд тавих юм. Ийнхүү контент бүтээгчидтэй хамтран ажиллах боломж АНУ-ын улс төрчдөд нээлттэй болоод байна.
“Facebook” компани олон улсын хэмжээнд улс төрийн сурталчилгааны талаар баримтлах шинэ бодлогоо 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн аж. Энэхүү бодлогын дагуу улс төрийн сурталчилгааны төлбөрийг хэн төлснийг харуулах шаардлагатай юм.
Эх сурвалж: Bloomberg.mn