Дэлхий General Motors компани анхны цахилгаан хөдөлгүүрт Hummer загвараа үйлдвэрээс...

General Motors компани анхны цахилгаан хөдөлгүүрт Hummer загвараа үйлдвэрээс гаргалаа

АНУ-ын General Motors компани цахилгаан хөдөлгүүрт Hummer EV Edition 1 загварын анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээс гаргаж, захиалагчид нь гардуулж өгсөн тухай Бямба гарагт мэдээлжээ.

Hummer EV Edition 1 загвар нь 1,000 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй, бүрэн цэнэглэлтээр 530 км зам туулах багтаамж бүхий батарейтай үйлдвэрлэгдэж байна. Үнийн хувьд нэлээд өндөр буюу $110,295 юм.

Шинэ загвар  нь дөрвөн дугуйгаа бүгдийг нь нэг өнцгөөр эргүүлж хөндлөн явах “CrabWalk” системээр тоноглогдсон байна.

Мөн эх биеэ зургаан инчээр (15 см) өргөх системтэй үйлдвэрлэгдсэн нь бартаат замаар зорчиход чухал ач холбогдолтой болжээ.

GM компани энэ системийг 2022 оны загварууддаа нэвтрүүлэхгүй ч сүүлд программыг нь үнэ төлбөргүй шинэчлэх замаар нэмж болох гэнэ.

Харин 2023 оны бүх загваруудад стандарт болж нэмэгдэх ажээ.

Одоогоор Hummer EV Edition 1 загварууд бүгд захиалгад орж дууссан бол ирэх оны намар худалдаанд гарах Hummer EV 3X загварын захиалга үргэлжилж байгаа юм.

Hummer EV 3X нь нийт 830 морины хүч гаргах гурван цахилгаан хөдөлгүүртэй, бүрэн цэнэглэлтээр 500 орчим километр туулах багтаамжтай батарейтай үйлдвэрлэгдэж, $99,995-аар зарагдах юм байна.

2023 оны хавар дараагийн Hummer EV 2X загвар $89,995-ын үнээр худалдаанд гарах ажээ. 625 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүр бүхий энэ загвар бүрэн цэнэглэлтээр 480 км туулахаар бүтээгдэх гэнэ.

Харин хамгийн хямд загвар буюу $79,995-ын үнэтэй Hummer EV 2 загвар бүрэн цэнэглэлтээр 400 км зам туулах багтаамжтайгаар 2024 оны хавар худалдаанд гарахыг GM мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Verge

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна