Маргаашнаас буюу 2021.10.01-ээс эхлэн жолооны үнэмлэхээ биедээ авч явах шаардлагагүй болж байна. Тодруулбал, “E-Mongolia” аппликейшны шинэчилсэн хувилбарыг та гар утсандаа суулгаснаар, жолооны үнэмлэхээ цахимаар ашиглах боломжтой болох аж.
Шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны бичиг баримт эх хувилбараараа цахим системд шилжих ба цаашид иргэний үнэмлэх, гадаад паспорт, иргэний зээлийн мэдээллийг уг системд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар E-Mongolia-аас мэдээллээ.
Эх сурвалж: ХХМТГазар