Эдийн засаг БНХАУ крипто валютын бүх төрлийн гүйлгээг хууль бус гэж...

БНХАУ крипто валютын бүх төрлийн гүйлгээг хууль бус гэж зарлалаа.

БНХАУ-ын төв банк крипто-валютын бүх төрлийн гүйлгээг хууль бус хэмээн зарлаж Bitcoin тэргүүтэй дижитал токенуудыг хориглосон байна. Төв банкны мэдэгдэлд “Виртуал валюттай холбоотой бизнесийн үйл ажиллагаа нь хууль бус санхүүгийн үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагаа нь ард түмний эд хөрөнгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг анхааруулж байна” гэв.

Хятад улс нь крипто-валютын арилжааны хамгийн том зах зээлийн нэг бөгөөд тус улс дахь гүйлгээний өөрчлөлт дэлхийн крипто-валютын үнэд хүчтэй нөлөөлдөг. Улмаар Хятадын төв банкны мэдэгдлийн дараа Bitcoin-ы ханш 2000 ам.доллараар унасан байна. Хятад улс энэ төрлийн гүйлгээг 2019 онд албан ёсоор хориглосон ч иргэд гадаад биржээр дамжуулан идэвхтэй байсаар байв. Харин одоогоос тус улс крипто-валютын гүйлгээг бүх талаар нь зогсоохыг хүсэж байгаа аж.

Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа эрхлэгчийг гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэх бөгөөд зохих хариуцлагыг ногдуулна гэж мэдэгдэлд дурджээ. Мөн крипто-валютын гүйлгээг хийдэг гадаадын вебсайтуудын үйл ажиллагааг хууль бус хэмээсэн байна.

Эх сурвалж: gogo.mn

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна