Дэлхий Талибаны дэглэмийн дор Афган эмэгтэйчүүд эрчүүдтэй холилдолгүйгээр их сургуульд...

Талибаны дэглэмийн дор Афган эмэгтэйчүүд эрчүүдтэй холилдолгүйгээр их сургуульд сурч болно

Афган эмэгтэйчүүд эрчүүдээс тусдаа ангид суралцах замаар дээд боловсрол олох боломжтойг Талибаны боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Ням гарагт мэдэгджээ.

Наймдугаар сарын дундуур Афганистан улсын төрийн эрх мэдлийг гартаа авсан Талибанчууд 1990-ээд оны үед хэсэг хугацаанд засаглахдаа охид бүсгүйчүүдийн боловсрол олж авах эрхийг хориглож байсан юм.

Харин одоо дахин засгийн эрхэнд гарахдаа эмэгтэйчүүдийн эрхийг Исламын шашны хуулийн хүрээнд хамгаалахаа амлаж байгаа.

“Афганистаны ард түмэн шариатын хуулийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүйсээр тусгаарлагдсан орчинд дээд боловсрол үргэлжлүүлэн эзэмших боломжтой” гэж Талибаны боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Баки Хаккани өчигдөр тус улсын овог отгийн тэргүүнүүдийн чуулганд оролцохдоо мэдэгджээ.

Одоо ч Афганистаны бага, дунд сургуулиудад охид, хөвгүүдийг тусгаарлан сургадаг юм.

Сүүлийн 20 жилийн хугацаанд эмэгтэйчүүд их сургуульд элсэн орох явдал тус улсад эрс нэмэгдсэн байна. Ингэхдээ эрэгтэй оюутнуудтай зэрэгцэн сууж, эрэгтэй багш нараар заалгаж байжээ.

Гэвч сүүлийн саруудад Афганистаны боловсролын байгууллагуудад зэвсэгт халдлага үйлдэх явдал нэмэгдэж, хичээл сургалт хэвийн үргэлжлэх боломж нөхцөл муудаад байгаа.

Талибан хөдөлгөөнийхөн эдгээр халдлагуудыг үйлдээгүйгээ мэдэгддэг бол зарим халдлагыг Исламын Улс бүлэглэлийн орон нутгийн салбар үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байв.

Талибанчууд АНУ-ын цэргийг гарч дууссаны дараа буюу наймдугаар сарын 31-нээс хойш засгийн газраа зарлахаар төлөвлөж байна.

 

Эх сурвалж: AFP

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна