Дэлхийн II дайны дараа эвлэрсэнд нь Герман улс талархаж явдгийг Меркель Путинд хэлжээ

0
368

Өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр нь Нацист Германы арми Зөвлөлт Холбоот Улсын нутаг дэвсгэрт халдсаны 80 жилийн ойн өдөр байв.

Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Герман улсын канцлерь Ангела Меркель ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. “Германчуудын үйлдсэн дайны гэмт хэргийн улмаас Орос, Украин, Беларусь болон бусад Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улсуудын олон сая гэр бүл хохирсныг канцлерь утсаар ярихдаа илэрхийллээ. Эдгээр орнуудын иргэд дайны дараа Герман улсад эвлэрлийн гараа сунгасанд гүнээ талархаж явдгаа канцлерь бас хэлсэн юм” гэж Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Стеффен Сейберт мэдэгдсэн байна.

Германы талын санаачилгаар хоёр орны удирдагчид утсаар ярьсныг Кремлийн хэвлэлийн алба баталжээ.

Өчигдөр бас ОХУ-ын ерөнхийлөгчийн бичсэн “Быть открытыми, несмотря на прошлое” (Өнгөрснөө мартаж, нээлттэй байх) нэртэй өгүүлэл Кремлийн албан ёсны вэбсайтад нийтлэгдсэн юм.

Энэхүү өгүүллийг Пүрэв гарагт Германы долоо хоног тутмын Die Zeit сэтгүүл орчуулж нийтлэхээр болсон байна.

Владимир Путин өгүүлэлдээ Орос улс Европтой олон салбарт түншлэхэд нээлттэй байгааг илэрхийлжээ. Хөгжил дэвшил, аюулгүй байдал нь Оросыг оролцуулаад бүх улс орон хүчээ нэгтгэсэн цагт зөвхөн хэрэгждэгийг Дэлхийн Хоёрдугаар дайны дараах Европын түүхээс харж болохыг уг өгүүлэлд онцолсон байна.

 

Эх сурвалж: ТАСС