Дэлхий Дэлхий даяар нэг өдрийн дотор коронавирусийн халдвар авсан хүний...

Дэлхий даяар нэг өдрийн дотор коронавирусийн халдвар авсан хүний тоо буурчээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол нийтдээ 159 саяыг давсан ч өсөлт нь 30 хувиар буурч, өдөрт дунджаар 630,000 шинэ тохиолдол бүртгэгдэх хэмжээнд хүрснийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр зарлажээ.

Дөрөвдүгээр сарын дундуур өдөрт дунджаар 800,000 гаруй шинэ тохиолдол нэмэгдэж байсан юм.

Хэдийгээр халдварын тархалт, эндэгдлийн тоо дэлхий даяар буурч байгаа ч одоогийн түвшин нь “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмжээнд байгааг ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гебрейесус анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт нэг саяас дээш халдварын тохиолдолтой орнуудын тоо 28 болж, Швед, Бельги улсууд нэмэгдсэн байна.

Коронавирусийн халдвар хамгийн өндөр тархалттай байгаа орон Энэтхэг болжээ. Дөрөвдүгээр сарын 22-ноос хойш Энэтхэгт өдөр бүр 300,000-аас дээш тооны хүн халдвар авсан нь батлагдаж байгаа. Хэдэн өдөр дараалан өдөрт 400,000-аас дээш тохиолдол бүртгэгдэж байв.

Өнөөдрийн байдлаар тус улсад 23 сая халдварын тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийд хоёрт орох муу үзүүлэлт болж байна.

Бразил улсад гуравдугаар сарын сүүл үеэс хойш халдварын шинэ тохиолдол бараг 15 хувиар буурч, өнөөдөр өдөрт 70,000 гаруй тохиолдол нэмэгдэж байгаа.

Нийтдээ 15.21 сая халдварын батлагдсан тохиолдолтой Бразил улс уг үзүүлэлтээрээ дэлхийд гуравт жагсаж байна.

АНУ-д өдөрт 40,000-50,000 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг болсон нь 300,000 хүрч байсан нэгдүгээр сарын оргил үеэсээ хойш огцом буурсан үзүүлэлт юм.

Гэхдээ нийт батлагдсан халдварын тохиолдол 33 сая орчим байгаа нь дэлхийн аль ч улсад байхгүй муу үзүүлэлт болж байна.

Өнөөдрийн байдлаар Аргентин, Колумби, Франц, Герман, Турк, Иран улсуудад халдварын тохиолдол өндөр хурдтай нэмэгдэж, Мексик, Их Британи, Испани, Польш, Чех улсуудад нэлээд буурсан үр дүнтэй байна.

Өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо Энэтхэгт 3,800-4,000 орчим байгаа нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.

Бразил өдөрт 2,200-3,000 орчим, АНУ 800 орчим нас баралттай Энэтхэгийн араас бичигдэж байна.

Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан нийт хүний тоо эдгээр гурван улсад хамгийн өндөр байгаа (АНУ-д 582,100, Бразилд 423,200, Энэтхэгт 250,000) юм.

Нэг саяас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн орнуудыг хүн амынх нь тоотой харьцуулж харуулбал Чех улс дэлхийд хамгийн муу үзүүлэлттэй байна.

Тухайлбал 100,000 хүн тутамд ноогдох батлагдсан халдварын тохиолдлоор Чех (15,300), АНУ (10,000), Швед (9,900), Нидерланд (9,100), Франц (8,800), Бельги (8,700) улсууд дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.

100,000 хүн тутамд ноогдох нас баралтын тоо Чех (277), Бельги (211), Итали (203) улсуудад хамгийн өндөр байна.

Харьцуулбал Монгол улсын хувьд 100,000 хүн тутамд ноогдох халдварын батлагдсан тохиолдол 1,435, нас баралтын тоо 6 орчим байгаа юм.

Эх сурвалж: WHO

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна