Оксфордын их сургуулийн оролцоотой бүтээгдсэн Our World In Data статистик мэдээллийн порталд коронавирусийн цар тахлын тоо баримтуудыг дэлгэрэнгүй харуулдаг.
Уг сайтад харуулж байгаагаар Монгол улс сая хүн ам тутамд ноогдох нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдлоор дэлхийд 44 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал дөрөвдүгээр сарын 14-нд Монгол улсын сая хүн ам тутамд 276.23 шинэ тохиолдол нэмэгджээ.
Дэлхийд цар тахлын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа таван оронтой энэ үзүүлэлтээр харьцуулбал Монгол улс Энэтхэг, АНУ, ОХУ-ыг гүйцсэн байна.
Харин бүс нутгийн орнууд дунд тэргүүлж байгааг дараах графикаас харж болно. Өсөлтийн хурд бусад улс орнуудтай харьцуулахад маш өндөр байгаа нь санаа зовоох үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: ourworldindata.org