Дэлхий Өнөөдөр хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн өдөр

Өнөөдөр хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн өдөр

60 жилийн өмнөх энэ өдөр тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын иргэн Юрий Гагарин сансарт ниссэн нь хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол байв.

Восток 1 хөлөг 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Байконурын нисэх буудлаас хөөрч, тойрог замд 1 цаг 48 минут болсны дараа Гагарин буцаж газардсан юм. Гагарин “Поехали!” гэсэн алдарт үгээ хэлснээс хойш хоёр цаг орчмын дараа шүхрээр Оросын баруун бүсийн Энгельс хотын орчимд газардаж байжээ.

Энэ мөчөөс хойш 155 см өндөр нуруутай сөнөөгч онгоцны нисгэгч залуу дэлхий нийтийн танил болсон юм.

Гагариныг газардсанаас хоёр өдрийн дараа Москва хотын Улаан талбайд олон сая хүн цугларч, томоохон баярын жагсаал зохион байгуулагдаж байжээ.

Дараа нь тэр дэлхийг тойрох аялалаа эхэлж байв. Хүйтэн дайны үеийн Өрнө-Дорнын өрсөлдөөнд ийнхүү Зөвлөлт Холбоот Улс сансрын уудмыг эзэмших чиглэлд тэргүүлж эхэлсэн юм.

Сансарт хүн нисгэхээсээ өмнө 1957 онд коммунистууд хүн төрөлхтний түүхэнд анх удаа Спутник нэртэй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөж байв.

ЗХУ задарсны дараа ч Орос улс энэ салбарын хүчтэй тоглогч хэвээр байна. Өнөөдөр тус улс сансарт хүн нисгэж чаддаг цөөхөн улсын нэг.

АНУ-ын сансрын нисгэгчид сүүлийн арав орчим жил Оросын Союз хөлгөөр тойрог замд хүрч байгаа. Гэхдээ Америкчууд олон жилийн дараа өнгөрсөн онд өөрийн хөлгөөр сансарт ниссэнээр энэ хамтын ажиллагаа дуусах шатандаа ороод байна.

2014 онд АНУ-ын засгийн газрын эдийн засгийн хоригт багтсан Роскосмос байгууллагын тэргүүн Дмитрий Рогозин “Америкчууд санрын нисгэгчээ тойрог замд хүргэхийн тулд трамплин хэрэглэвэл таарна” хэмээн егөөдөж байжээ.

Харин өнгөрсөн онд сансарт хүн амжилттай хөөргөснийхөө дараа SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “Трамплин ажиллаж эхэллээ” гэж хариу бичиж байв.

Эх сурвалж: Bloomberg, BBC

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна