Дэлхий Европын улсууд AstraZeneca вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө үргэлжлүүлэн ашиглаж эхэллээ

Европын улсууд AstraZeneca вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө үргэлжлүүлэн ашиглаж эхэллээ

Өчигдөр Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA (European Medicines Agency) коронавирусийн эсрэг AstraZeneca вакцин цусны бүлэгнэл шууд үүсгэдэггүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Тариулсан хүнд цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Европын 13 улс уг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түдгэлзүүлээд байсан юм.

EMA-гийн дүгнэлт гарсны дараа Герман, Франц, Итали, Испани улсууд AstraZeneca вакциныг үргэлжлүүлэн ашиглах болсноо зарлажээ.

Улс бүр тус тусын шийдвэрийг гаргаж байна. Тухайлбал Швед улсын засгийн газар эцсийн шийдвэр гаргахад нь дахин хэдэн өдрийн хугацаа шаардлагатайг мэдэгджээ.

Францын ерөнхий сайд Жан Касте улс оронд нь цар тахлын гурав дахь давалгаа эхэлж, Парис хотод хатуу хөл хорио тогтоосон тул дархлаажуулалтын хөтөлбөрөө хурдасгах шаардлагатай байгааг мэдээлсэн байна.

Тэрбээр өөрөө өнөөдөр AstraZeneca вакцины эхний тунг тариулах ажээ.

“Энэ бол аюулгүй, үйлчилгээ сайтай вакцин. Covid-19 өвчинтэй холбоотой эрсдлээс хүмүүсийг хамгаалах ач тус нь учруулж болзошгүй бусад эрсдлээсээ илүү өндөр юм” гэж EMA байгууллагын гүйцэтгэх захирал Эмер Күүк өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Гэхдээ маш ховор тохиолдолд AstraZeneca вакцин цусны бүлэгнэл шууд үүсгэдэг байх боломжийг тэр үгүйсгээгүй юм. Тиймээс эмч мэргэжилтнүүд өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст вакцин тарихдаа эрсдлийг сайн тооцоолох ёстойг сануулжээ.

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна