Нийгэм 17 их, дээд сургуулийн 68 хөтөлбөрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй...

17 их, дээд сургуулийн 68 хөтөлбөрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өмнө нь дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 2020 оны 10 дугаар сард 5 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн 5 сургуулийн 15 мэргэжил/хөтөлбөр/-ийг хүчингүй болгосон билээ.

Тэгвэл 2021 оны нэгдүгээр сард дээрх ажлын хэсгийн хоёр дахь шатны дүгнэлтэд үндэслэн дахин 1 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 17 их, дээд сургуулийн 68 мэргэжил/хөтөлбөр/-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Сургалтын хөтөлбөр, багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй сургууль, хөтөлбөрийн тоог цөөлснөөр сургалтын чанар дээшилж, оюутан чанартай боловсрол эзэмших нөхцөл сайжирна гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байгаа юм.

Эх сурвалж: БШУЯ

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна