Нийгэм ХУУЛЬ: Музейгээр хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

ХУУЛЬ: Музейгээр хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна.

  • Монголбанк
    Хил хамгаалах ерөнхий газар
  • Онцгой байдлын ерөнхий газар
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага
  • Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн
  • Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага
  • Шинжлэх ухаан, технологийн их сургууль
  • Хөдөө аж ахуйн их сургууль
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
  • Улаанбаатарын их сургууль “Их Засаг” олон улсын их сургууль зэрэг дээд боловсролын байгууллагын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим

Хувийн хэвшлийн:

  1. Олон улсын оюун ухааны музей
  2. “Данзанравжаа” музей
  3. Монголын Уламжлалт Анагаах Ухааны Музей
  4. Чингис хааны өв соёлын музей
  5. Хэлмэгдэгсдийн дурсгалын музей
  6. Монгол костюмс музей
  7. Цагаандариум музей, галерей зэрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй музей үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн, хөдөөгийн сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий. 

Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан дүрэм, журам, заавар болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, MNS 2006:5643 стандарт зэрэг эрх зүйн баримт бичгээр зохицуулж ирсэн. Эдгээр хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейн өмнө тулгамдаж олон асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байсан юм. Ялангуяа барилга байгууламжийн нөхцөл муу, санхүү хөрөнгө оруулалтын хэмжээ бага, хүний нөөцийн хөгжил сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж соёлын өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд бодит хохирол учирсаар байгаа билээ. 

Ийнхүү 2021 оны 1 дүгээр сарын 28-ны УИХ-ын чуулганаар Музейн тухай хуулийг баталснаар соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж буй юм. 

Музейн тухай хуулийн онцлох заалтууд:

  • Музейн тухай анхны хууль батлагдаж, музейн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилган, холбогдох хууль тогтоомжтой уялдаж, музейн тогтвортой хөгжлийг дэмжиж чадахаар боллоо. 
  • Музейн үзмэртэй шууд харьцаж ажилладаг албан хаагчид 8 жил тутам 1 жилийн үндсэн цалингийн хэмжээтэй урамшууллыг олгох боломж бүрдлээ. Үзмэртэй шууд харьцаж ажилладаг албан тушаалтнууд нь өндөр үүрэг хариуцлага хүлээдэг мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд бэлтгэгдсэн, тодорхой шалгуурыг хангаж тухайн албан тушаалд томилогддог мэргэжилтнүүд юм. Мөн ажиллах орчин нөхцөл ч хүндэд тооцогддог байна. Эдгээр ажилтнуудад урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэснээр албан тушаалтнууд шударга, хараат бус, тогтвортой ажиллах боломж бүрдэхээс гадна, санхүүгийн хувьд бусдын нөлөөнд автахгүй байх нөхцөл бүрдэх юм.
  • Мөн музейгээр хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжийг хуульчиллаа.
    Музей бол нийгмийн хөгжилд манлайлах үүрэг гүйцэтгэдэг, тэр тусмаа хүүхдийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг институт юм. Монгол Улсын хөгжлийн олон бодлого төлөвлөлтийн баримт бичигт хүүхдийг эх оронч, үндэсний ухамсартай хүмүүнлэг иргэн болгож хүмүүжүүлэх зорилтыг тусгасан байдаг. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд музей үзүүллэгийн танхим болон бусад хөтөлбөрөөр дамжуулан хүүхдэд мэдлэг мэдээлэл өгч, хөгжүүлдэг. Түүнчлэн хүүхдэд боловсрол олгох үйл явцад музей мэдлэгийг бататгах, нэмэлт мэдээллээр баяжуулах, хүүхэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
  • Музейн тухай хуулинд зааснаар хувийн музей ажиллуулдаг бол 16 хүртэлх насны хүүхдэд үнэгүй үйлчилсэн хэмжээгээрээ хувьсах зардал олгох боломж бүрдсэн нь бас нэг онцлог юм.

Эх сурвалж: Соёлын яам 

Сүүлд нэмэгдсэн

Энэ сараас хэрэгжиж эхэлсэн ХУУЛЬ, ТОГТООЛУУД

1.ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ. 2.ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ. 3.ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 10-25 ХУВЬ...

ТАТВАР: Автомашины татвар, замын төлбөрийг 3-5 дахин нэмэгдсэн дүнгээр төлөх тогтоол хэрэгжиж эхлэв

Энэ оноос эхлэн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон мөн авто зам ашигласны төлбөрийн...

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ. Нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх...

Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ

2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр...
- Advertisement -

ЦЕГ: Телеграмаар “Мөнгөө өсгөх боломжтой“ гэсэн бүхэн ЗАЛИЛАХ гэмт хэрэг

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй талаар анхаарууллаа. Тухайлбал, сүүлийн үед телеграмм орчинд залилах...

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

Танд сонирхуулахад

Фэйсбүүкийн ажилчид ажил хаялт зарлажээ

Фэйсбүүк компанийн хэдэн арван ажилчин Даваа гарагт /2020.06.01/...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна