Дэлхий Твиттер компани Дональд Трампын хуудсыг 12 цагийн хугацаатай хаажээ

Твиттер компани Дональд Трампын хуудсыг 12 цагийн хугацаатай хаажээ

Капитолын ордонд болсон үймээн самууныг дэмжсэн утгатай хэд хэдэн мэдэгдэл хийснийх нь дараа Твиттер компани АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хуудсыг 12 цагийн хугацаатай хаах арга хэмжээ авчээ.

Хэрвээ Трамп үргэлжлүүлэн дүрэм зөрчсөөр байвал хуудсыг нь бүрмөсөн хаахаа тус компани мэдэгдсэн байна.

Твиттер компани уг арга хэмжээг авахаасаа өмнө Трампын бичсэн гурван жиргээг дагагчдад нь харагдуулахгүй болгожээ. Эдгээр нь нийгэмд талцал, хүчирхийллийг уриалсан агуулгатай тул Твиттер компанийн нийтлэлийн бодлогыг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Хэрвээ дээрх гурван жиргээгээ устгахгүй бол Трампын хуудсыг үргэлжлүүлэн хаах гэнэ.

Дональд Трамп твиттер сүлжээг өөрийн дуу хоолойг цацах хэрэгсэл болгон ашигладгаараа алдартай. Твиттер компани ч түүний хуудсанд тусгай статус олгож, онцгойлон ханддаг байсан юм.

Харин нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын шинэ ерөнхийлөгч ажилдаа орсны дараа энэхүү онцгой статусыг нь цуцлахаа мэдэгдээд байгаа.

Вашингтонд гарсан үймээн самууны дараа Фэйсбүүк компани бас Трампын тараасан хүчирхийллийг дэмжсэн агуулгатай видеог устгах ажлыг эхлүүлснээ мэдээлжээ.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна