Дэлхий АНУ-д мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 4 болжээ

АНУ-д мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 4 болжээ

НЭМЭЛТ 12:50 ЦАГ 

Эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгдэж, олон тооны хүн баривчлагдсан талаар өмнө нь мэдээлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр, мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо дөрөв болжээ.

НЭМЭЛТ: 12:00 ЦАГ

ДЭЛХИЙН УДИРДАГЧИД ХАРАМСАЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Вашингтонд өрнөсөн нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн удирдагчид харамсаж буйгаа илэрхийлж, зарим нь Ерөнхийлөгч Дональд Трампыг хүчирхийлэлд уриалан дуудахаа зогсоохыг шаарджээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Канадчууд бидний хамгийн ойрын холбоотон, хөрш болох АНУ-д ардчилал руу дайрч байгаад гүнээ эмзэглэж, харамсаж байна. Хүчирхийлэл нь ард иргэдийн хүсэл зоригийг хэзээ ч мохоож чадахгүй. АНУ-д ардчилал хэзээд байх ёстой” хэмээн хэлжээ.

Номхон далайн орнуудын удирдагчид ч санаа зовниж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн нар АНУ-д болж буй үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг “Энэ АНУ гэж үү. Үнэхээр гайхаж байна. Энэ бол Ардчилсан Америк улсад байж боломгүй үйл явдал. Үүнийг зогсоох боломж Ерөнхийлөгч Дональд Трампад байгаа” хэмээжээ. Мөн Шведийн Ерөнхий сайд Стефан Лёфвен твиттертээ “Ерөнхийлөгч Трамп болон Конгрессын хэд хэдэн гишүүн энэ үйл явдлын төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Ардчилсан сонгуулийн үйл явцыг хүндэтгэх ёстой” гэсэн байна.

“Вашингтонд цочирдом, гунигт үйл явдал боллоо. Бид үүнийг байгаагаар нь хэлэх ёстой. Ерөнхийлөгч ба түүний дэмжигчид Ардчилалд зориуд халдаж, чөлөөт, шударга сонгуулийг хүчингүй болгохыг оролдож байна! Дэлхий нийт харж байна! Бид тайван байдал эргэж ирнэ гэж найдаж байна”гэж Ирландын Гадаад хэргийн сайд Саймон Ковини хэлжээ.

“Энэ бол Америк биш” гэж Европын Холбооны Дээд төлөөлөгч Хосеп Боррелл бичээд, жагсагчдн үйлдлийг “АНУ-ын ардчилал болон хууль дээдлэх ёс зүйд байж боломгүй халдлага” гэж тодорхойлов.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон твиттертээ “АНУ бол дэлхийн өнцөг булан бүрийн улс орнуудын ардчиллын үлгэр жишээ улс юм” гэсэн бол Европын холбооны Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель “АНУ-ын Конгрессын ордон бол ардчиллын сүм гэсэн үг. Өнөө орой Вашингтонд үнэхээр цочирдмоор зүйл боллоо” гэж мэдэгдсэн байна.

ВАШИНГТОНД ҮНДЭСНИЙ ГВАРДЫН 1800 ОРЧИМ ЦЭРЭГ ОРУУЛНА

АНУ-ын нийслэл Вашингтон хотод өнгөрсөн шөнө Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахаар Конгрессын доод, дээд танхим хуралдах үеэр Дональд Трампыг дэмжигчид өргөн хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, Капитолын ордныг эзлэн, эмх замбараагүй байдал үүсгэсэн нь АНУ-ыг төдийгүй дэлхий нийтийг цочроогоод байна.

Капитолын ордны барилга нь 1793 онд анх баригдаж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд 1814 онд Британийн эзэнт гүрний цэргүүд эзэлж байсан гэдэг. Цаашид сонгуулийн үр дүнтэй холбоотой үймээн дэгдэж, нөхцөл байдал яаж ч эргэж болзошгүй учир тус улсын Батлан хамгаалахын яам Вашингтон хотод 1800 орчим Үндэсний гвардын цэрэг оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн хөрш зэргэлдээ хотуудад ч нэмэлт хүч байрлуулахаар төлөвлөжээ.

Одоогоор хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлсэн бөгөөд Конгрессын байрыг цагдаа нар хамгаалалтдаа авч бүслээд буй юм. Эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгдэж, олон тооны хүн баривчлагджээ. Дональд Трамп өөрийн дэмжигчдээ гэртээ харихыг уриалсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд луйвар болсон гэдгийг үгүйсгэсэнгүй.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Дональд Трампыг дэмжигчдийн дэгдээсэн үймээн самууны улмаас тасалдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаарх хэлэлцүүлгээ дахин эхлүүлсэн байна.Конгрессын хоёр танхим хамтарсан хуралдаанаараа ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлах ёстой байсан ч Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн сонгуулийн дүнг эсэргүүцсэн тул тус тусдаа хэлэлцэж, санал хураахаар хамтарсан хурлыг зогсоожээ. Хоёр танхим эсэргүүцлийг хэлэлцэж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа жагсагчид Конгрессын байр руу дайран орсон юм.

Сүүлд нэмэгдсэн

Энэ сараас хэрэгжиж эхэлсэн ХУУЛЬ, ТОГТООЛУУД

1.ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ. 2.ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ. 3.ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 10-25 ХУВЬ...

ТАТВАР: Автомашины татвар, замын төлбөрийг 3-5 дахин нэмэгдсэн дүнгээр төлөх тогтоол хэрэгжиж эхлэв

Энэ оноос эхлэн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон мөн авто зам ашигласны төлбөрийн...

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ. Нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх...

Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ

2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр...
- Advertisement -

ЦЕГ: Телеграмаар “Мөнгөө өсгөх боломжтой“ гэсэн бүхэн ЗАЛИЛАХ гэмт хэрэг

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй талаар анхаарууллаа. Тухайлбал, сүүлийн үед телеграмм орчинд залилах...

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна