Улс төр Л.Энхболдыг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилохоор ярьж байна

Л.Энхболдыг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилохоор ярьж байна

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилох тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Тэрбээр Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан билээ.

Өмнөх парламентад ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт 16 гишүүн холбогдсон ч дөрөвт нь л эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарт шүүхээс ял оноосон бол Л.Энхболдын хэргийг өнөөг хүртэл АТГ-т шалгасаар буй. 

Гэтэл МАН-ын удирдлагууд урдаа барьдаг төрийн өмчит цөөхөн компанийн нэг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар Л.Энхболдыг томилох тухай ярьж эхэлжээ. 

Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт тус компанийн удирдлагын багт бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Ингэснээр дэд захирлын таван орон тоог гурав болгон цөөлжээ. Үүнтэй холбоотойгоор өмнө нь байсан дэд захирлуудыг сольж, шинэ хүмүүс томилох асуудал яригдаж эхэлсэн аж. 

ЖДҮХС-гаас зээл авсан Л.Энхболдын хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х” тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулсан байна. 

Улмаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэж тухайн үеийн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан мэдээлж байсан билээ.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна