ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ аваад буй.
Энэ талаар ШЕЗ-ийн эх сурвалж “Манай ажлын байранд ариутгал хийгдсэн. Ажилтнуудын ихэнх нь гэрээсээ ажиллаж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байсан” хэмээн мэдээлэв.
18:39 2020/12/02
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна”
ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна.
Эх сурвалж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн/ШЕЗ/ байрыг цагдаагийн хамгаалалтад авсан. ШЕЗ-ийн ажилтнуудаас шинжилгээ авч эхлээд байна.
Батлагдсан тохиолдлын хавьтагч уг газраар явсан байна” гэсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-наас өдөр бүр 11:00 цагт цахимаар хэвлэлийн хурал хийж, шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дотоодын 369 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс:
- Сэлэнгэд 183
- Улаанбаатарт 90
- Дархан-Уулд 44
- Орхонд 24
- Дорноговьд 21
- Говьсүмбэрт 4
- Архангайд 3 тохиолдол тус тус голомтлон гарсан байна.